МЭНДЧИЛГЭЭ

Цаг үе

2026-01-13

Post

НийтлэгчСэтгүүлч Г.НэргүйСэтгүүлч Г.Нэргүй


Ерөнхий сайд Г.Занданшатар: Монгол Улсын тусгаар тогтнол, хүний эрх, эрх чөлөөний баталгаа, эв санааны нэгдлийн бүтээл болсон ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 34 жилийн ой, Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийн баярын мэндийг өргөн дэвшүүлье!
 
Нүүдэлчин монголчуудын буурал түүхийг сөхвөл суу алдраа даянд цуурайтуулсан Хүннү гүрэн, хамгийг нэгтгэн байгуулсан Их Монгол Улсын үед ч “ИХ ЗАСАГ”-аар засаглаж, эрх зүйт төрийн өнө эртний бахдам уламжлалтай байв.
 
Хуулиар засагладаг энэхүү уламжлалаа бид цааш өртөөлөн хөгжүүлж, ХХ зууны эхэнд анхдугаар Үндсэн хуулиа баталж, улмаар 1940, 1960, 1992 онд шинэчлэн баталсан түүхтэй. Ард түмнээрээ хэлэлцэн шүүн байж баталсан ардчилсан Үндсэн хуулиа тууштай хэрэгжүүлсний 34 жилийн цадиг түүх өнөөдөр бичигдэж байна.
Монголчуудын эрхэт төр, эв нэгдлийн алтан гагнаас, хүн төвтэй хөгжлийн баталгаа болсон Үндсэн хуулиа хүн бүр ухааран мэдэж, дээдлэн сахиж, тууштай хэрэгжүүлж тулгамдсан асуудлуудаа ЦЭГЦЛЭХИЙН төлөө ЦЭГЦРЭХ нь бидний хамтын үүрэг юм.
 
Ардчилсан Үндсэн хуультай Монгол Улсын эрх чөлөөт иргэн Танд Үндсэн хуулийн өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.