УИХ-ын гишүүн ХӨХХҮҮГИЙН БОЛОРМАА: Монгол улс одоогийн мөрдөж буй шинэ ардчилсан #Үндсэн_хуулиа 1992 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр баталсан тул Үндсэн хуулийн түүх, эрхэм зорилго, утга агуулга, зүйл заалт бүрийг судлах, эргэн санах, сурталчлан таниулах үүднээс жил бүрийн энэхүү өдрийг #Үндсэн_хуулийн_өдөр болгон тэмдэглэж ирлээ.
Үндсэн хууль нь аливаа улсын засаг төрийн тогтолцоог үүсгэн бий болгож, удирдан зохион байгуулж, хүний үндсэн эрхийг хамгаалж байдаг “эцэг хууль” буюу суурь эрх зүйн баримт бичиг билээ.
Үндсэн хуулиа хүндлэн сахиж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг дээдэлсэн хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлуулан хөгжүүлэхийн төлөө цохилох зүрхтэй Монгол улсын иргэн бүрд #Монгол_Улсын #Үндсэн_хуулийн_өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.
.jpg)


