АНУ-ын Ерөнхийлөгч Колумбийн нутаг дэвсгэрт цэргийн ажиллагаа явуулж, Кубын дэглэмийг унагаана гэж сүрдүүлсэн мэдэгдэл гаргав.
АНУ-ын засаг захиргаа энэ сарын 3-ны өдөр Венесуэлийн нутагт цэргийн ажиллагаа явуулж, тус улсын Ерөнхийлөгч Николас Мадурог эхнэрийнх нь хамт баривчилсан. Үүнд хөрш Колумби болон Куба улсууд эрс эсэргүүцэж буйгаа мэдэгдсэн байна. Тус явдалд АНУ-ын Ерөнхийлөгч эрс дургүйцэж буйгаа мэдэгдээд “Хар тамхинд идэгдсэн Колумби улсад цэргийн ажиллагаа явуулах боломжтой” гэв.
Түүнчлэн Кубын коммунист дэглэм “унахдаа бэлдэж байх хэрэгтэй” гэдгийг ч онцолжээ.
Мөн Трампын мэдэгдэлтэй холботойгоор Колумби улс хилийн хамгаалалтаа эрс чангатгаад байгаа бол Куба улсын тухайд Венесуэлийн талд ямагт зогсоно гэдгээ илэрхийлээд байна.
Куба улсын тухайд Венесуэлээс санхүүждэг гэж Трамп үзэж буй бөгөөд Венесуэлд нэгэнт засаглал нь нуран унасан тул Куба руу санхүүжилт өгөхгүй. Санхүүжилтгүй Кубын засаг захиргаа хэр зэрэг тэсэхийг мэдэхгүй байна гэж Трамп цахим хуудастаа нийтлэв.


