Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт тусламжийн энэ сарын олголтын хуваарийг Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газраас мэдээллээ. Тухайлбал,
Нэгдүгээр сарын 15, 27-ны өдрүүдэд,
-Нийгмийн халамжийн тэтгэвэр,
-Асаргааны тэтгэмж,
-Ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох дэмжлэг, хөнгөлөлт,
-Алдар цолтон ахмад настанд олгох хөнгөлөлт, тусламж зэргийг нэгдүгээр сарын 15, 27-ны өдөр олгоно.
Нэгдүгээр сарын 17-ны өдөр,
-Онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмж
-Олон нийтийн оролцоон түшиглэсэн халамжийн үйлчилгээ
Нэгдүгээр сарын 20-ны өдөр,
-Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ,
-Хүүхдийн мөнгөн тэтгэмж,
-Эх, эцэг олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмж
Хоёрдугаар сард,
-Эхийн алдар одонгийн мөнгөн тусламж,
-Насны хишиг зэргийг тус тус олгоно.


