ДЭЛХИЙД|Мадуро болон түүний эхнэрийг Бруклиний Метрополитан хорих төвд хорьжээ

Цаг үе

2026-01-05

Post

НийтлэгчСэтгүүлч Г.НэргүйСэтгүүлч Г.Нэргүй


Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро болон түүний эхнэр Силия Флоресийг Бруклиний Метрополитан хорих төвд аваачсан гэж CNN мэдээлэв.
 
Тэднийг АНУ-ын Хар тамхитай тэмцэх газарт (DEA) хүргэж, улмаар хорих төв рүү шилжүүлжээ. NBC News-ын мэдээлснээр, Мадуро Даваа гарагт Нью-Йоркод шүүх хуралд оролцож эхлэх гэнэ.
 
Үүний зэрэгцээ, Венесуэлийн Гадаад хэргийн сайд Иван Гил Пинто АНУ нь Каракас дахь иргэний болон цэргийн байгууламжийг довтлосон гэж мэдэгдэж, Вашингтоны үйлдлийг цэргийн довтолгоо гэж буруушаасан байна.