Жирэмсэн эхнэрийг минь охинтой минь мал алж байгаа юм шиг л алчихсан байх юм.
Гурван настай охин минь гурав хутаглуулчихсэн сэхээнд хэцүү байна #гэв.
БЗД-ийн нутаг дэвсгэр Дарь эхэд хүн амины ноцтой хэрэг өчигдөр шөнө гарчээ. 30 настай эмэгтэйг 3 болон 4 настай охинтой нь хамт хутгалж, ээж 4 настай охинтойгоо амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байна.
Эх сурвалжийн мэдээллээр, хөрш айлын 48 настай эрэгтэй нь дээрх гэмт хэргийг үйлдсэн гэх мэдээлэл байна.
Тэгвэл амиа алдсан эмэгтэй 8 сартай жирэмсэн байсан талаар түүний нөхөр Нэгүүн.мн сайтад өгсөн ярилцлагадаа дурджээ. Тэрбээр "Өглөө машин аваад гэрээсээ гараад ирэх хооронд ийм харгис хэрэг гарсан байна. Миний охиныг мал нядалж байгаа юм шиг хутгалаад, эхнэрийг минь үсдээд чирсэн юм шиг байна. Одоо нэг охин минь маш хүнд эмнэлэгт байна.
Дөрөвхөн настай охин минь яаж амь гуйсан бол. Цаг гарны дотор л хэн нь ч мэдэгдэхгүй гар гэр бүлийг минь хяргачихлаа. Одоо амьд үлдсэн охин минь "Ээж яасан бэ. Би аниа болж байгаа" л гэнэ. Би охины босчих. Гарч ирэхээр нь тоглоё" гэж хэлсэн.
Охин минь "Танихгүй агаа ёоёо" гээд л байна.
Хайртай, ханиа, 4 настай охиноо, гэдсэнд байгаа үрээ нутаглуулна. Үнэхээр шоконд орчихлоо би.
Сэтгэцийн өвчтэй, гаж донтой нь мэдэгдэхгүй хүн орж ирээд л нэг айлыг сийчээд хаячихлаа. Энэ бол аймшигтай аллага.
4 настай охиныг минь сийчээд хаячихсан.
Энэ хүн ял авлаа гэсэн ч нэг айлын амьдрал орвонгоороо эргэж байна" гэжээ.
Source: Neguun mn


