Лантуун хүү: Өглөөний 9.00 цаг. Утасны дугаараа ч хэлэх тэнхэлгүй шал согтуу 4 хүний дунд дөрөвхөн настай бяцхан охин бүлтийн сууна.
Өвлийн өвөө руу тусламж гуйсан харцаар харах мэт. Тэр аймшигтай нөхцөл байдалд тийм жижигхэн зүрх юу мэдэрч, юу бодож, хэнд итгэж суудаг бол гэж бодохоос ч зүрх шимшрэм, бас ийм хэдэн өдрийг туулсан бол...
Томчууд аа, хүүхэд тоглоом биш. Тэд хайрлагдаж, энхрийлэгдэх гэж төрсөн.
Хиргүй тунгалаг харц нь айдсаар дүүрч, хүйтэн хөнжилд дагжин чичирч суух гэж төрөөгүй.
Жоохон хариуцлагатай, ухамсартай баймаар байна!
Жич: 108-д дуудлага өгсөн болно.


