Бат-Эрдэнийн Мөнгөнзул АЗИ ТИВИЙН дэд аварга боллоо

Цаг үе

2025-05-16

Post

НийтлэгчСэтгүүлч Г.НэргүйСэтгүүлч Г.Нэргүй


2025 оны 5-р сарын 6-16-ны өдрүүдэд АНЭУ-ын Аль-Айн хотноо үргэлжилсэн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэй ангилалд Монгол улс, Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Мөнгөнзул 9-н өргөөс 7 оноотой 1-4-р байрт оноо тэнцэн чанарын үзүүлэлтээр Ази тивийн дэд аварга болж Дэлхийн цомын тэмцээнд оролцох эрхтэй боллоо.

Энэхүү түүхэн амжилтаараа эмэгтэй Их мастер (WGM) цолны 1 норм болон эмэгтэй Олон улсын мастер (WIM) цолны болзол шууд биелүүлэхийн зэрэгцээ олон улсын чансаагаа +42,8 дүнгээр нэмэгдүүлж байна.