Монгол охин Солонгосын волейболын лигт тоглож амжилт гаргаж, алдаршиж байна. Түүний нэрийг Энхүүш буюу Энхсоёл гэдэг. Өдгөө 20 настай тэрбээр 180см өндөр 65кг жинтэй.
Аав нь БӨХ төдийгүй МОНГОЛ УЛСЫН УРАН БАРИЛДААНТ УЛСЫН ХАРЦАГА Жамьянпүрэв аж. Харин ээж нь волейболчин. Хэрвээ иргэншлээ солих юм бол Солонгост алдаршиж дээд лигт тоглох боломж ирээдүй байгаа гэнэ. Тэрбээр Солонгосын алдарт тамирчин, дасгалжуулагч эмэгтэй Ким Ён Жоны хараанд өртөж түүний сургалт дасгалжуулалт дор суралцаж эхэлжээ.
Мөн түүний солонгос ФЭНҮҮД маш олон болж байгаа гэнэ. Сагсан бөмбөгөөр Солонгос улсын шигшээд тоглож буй Болдсүхийн адил Монгол охин волейболын спортоор Солонгост амжилт гаргах ирээдүйтэй байна.
.jpg)


