Хүний эрх, халдашгүй байдалд халдаж буй гэмт хэргийн шинжтэй үйлдлийг илрүүлж, таслан зогсоожээ

Цаг үе

2025-12-26

Post

НийтлэгчСэтгүүлч Г.НэргүйСэтгүүлч Г.Нэргүй


Зочид буудал, ресторан зэрэг үйлчилгээний байгууллагын өрөө, тасалгаанд нууцаар харах, сонсох төхөөрөмж суурилуулан хүний эмзэг мэдээллийг хууль бусаар цуглуулж, хүний эрх, халдашгүй байдалд халдаж буй гэмт хэргийн шинжтэй үйлдлийг хуулийн байгууллагаас илрүүлж, таслан зогсоожээ.

Дуу, дүрсний мэдээлэл, өгөгдөл баримт сэлтийг нууцаар олж, цуглуулах, дамжуулах, хүлээн авах төрлийн техник хэрэгслийг борлуулах, олж авах, ашиглах нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл бөгөөд иргэд та бүхнийг энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос сэрэмжлүүлж байна.