Тэрбээр "Багийн эмч гэдэг бол цас зудтай, бороо шавартай аль ч цагт малчид, тариаланчдад эмнэлгийн анхан шатны үйлчилгээг үзүүлдэг чухал ажлын байр. Баруун бүс нутаг ер нь жил бүр өвөл хүнд, малчид отор нүүдэл хийж өөр аймаг, сум руу оторлон өвөлжиж байна. Ийм нөхцөлд багийн эмчийн ажил “суурин” суух биш, иргэдийнхээ араас явж эрүүл мэндийн үйлчилгээ, эмчилгээ, хяналт тандалтыг очиж хүргэх шаардлага улам нэмэгддэг.
Ийм учраас 2021 оноос эхлүүлэн Увс аймгийн сум бүрийн эмнэлэгт түргэний тэрэг хүргүүлж, улмаар хөдөөгийн багийн эмч нарыг автомашинжуулах ажлыг эхлүүлсэн билээ.
“Багийн эмчийг унаажуулах” ажил энэ жил баруун бүсийн 5 аймагт үргэлжлэн хэрэгжиж Увс аймгийн 4 баг, Ховд аймгийн 7 баг, Говь-Алтай аймгийн 7 баг, Завхан аймгийн 7 баг, Баян-Өлгий аймгийн 7 багийн нийт 32 багийн эмч нарт Японы Toyota брэндийн “Probox” автомашиныг гардуулан өглөө.
Ингэснээр сүүлийн 3 жилд баруун бүсийн 100 багийн эмч, эмнэлэг өөрийн автомашинтай болж байна. Сүүн цагаан хөлгүүд маань “Иргэн нь Эрүүл Монгол”-ыг бүтээхээр зорьсон газраа саадгүй хүрэх болтугай" гэжээ.



