Тэрбээр ингэж хэлэв.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн манлайлал санаачилгаар сүүлийн 35 жилийн туршид төрийн өндөр албан тушаал хашиж байсан эрхэмүүдийн хөрөнгө орлогыг шалгаж хууль бусаар олсон, тайлбарлаж чадаагүй Хууль бус хөрөнгийг хураах тухай хуулийг Засгийн газраас дэмжиж Хууль зүйн сайд О.Алтангэрэлээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж удахгүй УИХ-аар хэлэлцэх гэж байна.
Хууль бус хөрөнгө гэж юу вэ?!
Монгол Улсын соёлын үнэт өв болсон уран зургуудыг Их тэнгэрт 8 жил амьдарсан экс Ерөнхийлөгч аваад зугтаасан байдаг.
Эдгээр зурагнууд нь Монгол Улсын төдийгүй хүн төрөлхтний соёлын хосгүй өв хөрөнгө байдаг бөгөөд хувь иргэнд байх ямар ч боломжгүй бөгөөд олон зуун сая төгрөгөөр үнэлэгдэх юм.
Ц.Элбэгдоржийн уран зургийн цуглуулгад Ардын зураач Д.Амгалангийн 1977 онд зурсан Октябрийн хувьсгалын 60 жилийн ойд зориулсан "Ган Дөрөө" уран зураг байх бөгөөд энэхүү зургийг "Хөрөнгө хураах тухай хууль"- ийн дагуу буцаан авах боломжтой юм.
Үүнээс гадна Монгол Улсын үе үеийн томоохон албан тушаалтнууд эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах замаар олон тооны хосгүй үнэт өвүүдэд эзэн суусан бөгөөд эдгээр хөрөнгүүдийг олж тогтоох эгүүлэн авах эрх зүйн орчныг нээн өгч байгаагаараа Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн эсрэг томоохон компанит ажил өрнөж байна.