Батлан хамгаалахын сайд Д.Батлут: Дотоодын цэргийн алба хаагчидтай холбоотой бичлэгийг иргэний хувьд ч, төрийн сайдын хувьд ч харамсалтайгаар хүлээн авлаа

Post

НийтлэгчСэтгүүлч Г.НэргүйСэтгүүлч Г.Нэргүй


Тэрбээр "Цахим орчинд цацагдсан Дотоодын цэргийн алба хаагчидтай холбоотой бичлэгийг иргэний хувьд ч, төрийн сайдын хувьд ч харамсалтайгаар хүлээн авлаа. Хүний эрх, цэргийн дүрмийн бус харилцааг бид ямар ч тохиолдолд хүлээн зөвшөөрөх ёсгүй.

Цэргийн дүрэмт хувцастай бол Батлан хамгаалах яам гэж ойлгодог иргэдийнхээ бухимдлыг ойлгож байна. Гэвч Дотоодын цэрэг нь ХЗДХЯ-ны харьяанд байдаг учир БХЯ шийдвэрлэх эрхзүйн үндэслэлгүй.

Холбогдох албан тушаалтнаас тодруулахад тухайн хэргийг холбогдох газар нь шалгаж эхэлсэн гэх мэдээллийг өглөө.

Бидний зорилго бол ямар ч салбарт “дүрмийн бус харилцаа”-г тэвчихгүй байх юм.

Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнд сахилга батын хяналтыг өндөржүүлэх ажлыг эрчимжүүлж, гарч болзошгүй эрсдэлээс сэргийлэхэд анхаарч ажиллах болно" гэв.