Пиротехникийн хэрэгслийг худалдан, борлуулахыг Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2011 оны 27 дугаар тогтоол, мөн нийслэлийн Засаг даргын 662 дугаар захирамжаар хориглосон байдаг юм.
- Зөвшөөрөлгүйгээр салют, бенгалын гал зэрэг пиротехникийн хэрэгслийг иргэдийн гар дээрээс худалдаж авахгүй байх,
- Эрх бүхий байгууллагаас худалдан авсан бол заавар санамжийг мөрдөх,
- Сүлд модоо 12 волтын хүчдэлтэй гэрлэн чимэглэлээр чимж, цахилгааны утасны холболтыг дүрмийн дагуу хийх,
- Цагаан бенгалын галыг хялбар шатах материалын ойролцоо цацруулахгүй байх,
- Цацарч дууссаны дараа цаас, саа, хөвөн зэрэг шатамхай зүйл дээр хаяхгүй байх,
- Оргилуурт гэрэл, тэсрэх бодис, динамидийг орон байр, сүлд модны ойролцоо хэрэглэхгүй байх,
- Аж ахуйн нэгж, байгууллагууд сүлд модыг дүрмийн дагуу угсарч ашиглах, тухайн обьектын харуул хамгаалалтын сонор сэрэмжийг сайжруулж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.


