Сүхбаатар дүүрэг: 11 дүгээр хорооны ОЛС ТАТАЛТЫН багийн тамирчдад “СПОРТЫН ДЭД МАСТЕР”-ын цол, тэмдэгийг гардуулав

Post

НийтлэгчСэтгүүлч Г.НэргүйСэтгүүлч Г.Нэргүй

“ХЭН ЮУ ХИЙВ” сурвалжилга Сүхбаатар дүүргийг онцолж байна.


Сүхбаатар дүүргийн Засаг дарга М.Алтангэрэл 11 дүгээр хорооны олс таталтын эрэгтэй, эмэгтэй багийн тамирчдыг хүлээн авч уулзан “Спортын дэд мастер”-ын цол, тэмдэгийг гардуулан өгөв.

Эдгээр тамирчид нь Иргэдийн спортын X, XI, XII наадмын олс таталтын тэмцээний нийслэлийн гурав, дүүргийн таван удаагийн аварга баг юм. Монголын Олс таталтын холбооны ерөнхийлөгчийн 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2504 тоот тушаалаар ийнхүү дүүргийн 13 тамирчин гаргасан амжилтаараа цол, зэргээ ахиуллаа.