Ч.Хишигдалай: ШТС-ууд зохиомол хомсдол үүсгээгүй, харин түгээгч нарт асуудал байх шиг байна

Post

НийтлэгчСэтгүүлч Г.НэргүйСэтгүүлч Г.Нэргүй


АҮЭБЯ-ны газрын дарга Ч.Хишигдалай: ААН-үүд санаатайгаар зохиомол хомсдол үүсгээд байгаа зүйл надад бол харагдахгүй байна. Зарим нэг ШТС-ын түгээгч нар "Өнөөдөр манай саванд 15 мянган литр бууна. Гурван ээлж найман цагаар ажиллана. Тав, таван мянгаар нь зарна" гэх мэт орлогоороо цалинждаг учраас хуваарилалт хийдэг юм байна. 

Ийм ачаалалтай, доголдолтой байгаа үед аж ахуйн нэгжүүдийг тийм хуваарилалт хийхгүйгээр ажиллах шаардлагыг бид тавиад явж байна #гэв.