Сүхбаатар дүүрэг: Салбар хоорондын тэнцэл, нөөц ашиглалтын хүснэгт байгуулах судалгааг эхлүүллээ

Post

НийтлэгчСэтгүүлч Г.НэргүйСэтгүүлч Г.Нэргүй

"ХЭН ЮУ ХИЙВ" сурвалжилга Сүхбаатар дүүргийг онцолж байна.


Сүхбаатар дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж, байгууллагуудаас салбар хоорондын тэнцэл, нөөц ашиглалтын хүснэгт байгуулах судалгааг авах ажлыг өнөөдрөөс эхлүүлж байна.

Энэ хүрээнд өнөөдөр дүүргийн Засаг даргын Тамгын газар, Статистикийн хэлтэс, Үндэсний статистикийн хороо хамтран аж ахуй нэгж байгууллуудад статистикийн үйл ажиллагаа, хэрэглээ, ач холбогдлыг таниулах сургалтыг зохион байгууллаа. Сургалтыг нээж дүүргийн Засаг дарга М.Алтангэрэл “Манай дүүрэгт худалдаа, үйлдвэр, үйлчилгээ, банк, санхүү, зочид буудал, уул уурхай, аялал жуулчлал зэрэг олон чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг томоохон аж ахуй нэгжүүд төвлөрсөн онцлогтой.

Тэдний төлсөн татварын орлого олон бүтээн байгуулалт, таны амьдарч буй орчинд нэн шаардлагатай тохижилт, сургууль, цэцэрлэг, төрийн үйлчилгээ болж иргэдэд хүрдэг. Нийслэл, дүүргийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй нийт аж ахуй нэгж байгууллагууддаа талархал илэрхийлье” гэв.

Мөн Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа “Таван жил тутам зохион байгуулдаг энэ судалгаа нь эдийн засгийн хөгжлийн бүтцийг тодорхойлох, салбар хоорондын харилцан уялдаа, хэрэглэгчид, үйлдвэрлэгчдийн хоорондын худалдан авалт, борлуулалтыг нэгдсэн байдлаар харуулахад холбогдох мэдээллийг цуглуулж, статистикийн шинжилгээ хийх чухал ач холбогдолтой” гэдгийг онцлов.