Гэр бүл, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын салбарын нээлттэй өдөрлөгт СБД-ийн ЖДҮ эрхлэгчид оролцлоо.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын бодлого, үйл ажиллагааг олон нийтэд таниулах, иргэдэд төрийн үйлчилгээг нэг дороос, шуурхай, хүртээмжтэй хүргэх,
төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагаа, харилцан уялдаа холбоог сайжруулах, түүнчлэн ажил хайгч иргэд болон аж ахуйн нэгж , ажил олгогчдыг хооронд нь зуучлан холбох, хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд энэхүү өдөрлөгийн зорилго оршиж буй юм.