Улсын харцага Г.Ганхуягийг яллагдагчаар татжээ

Цаг үе

2025-05-15

Post

НийтлэгчСэтгүүлч Г.НэргүйСэтгүүлч Г.Нэргүй


Улсын харцага Г.Ганхуягийг "Бусдыг заналхийлсэн" гэх хэрэгт буруутгаж, Тагнуулын байгууллагаас өнгөрсөн дөрөвдүгээр сарын 12 /2025.04.12/-ны  өдөр хойшлуулашгүйгээр цагдан хорьсон. 

Түүнийг үргэлжлүүлэн хорьж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Г.Ганхуяг нь өөрийн цахим хуудаснаа буутай зургаа нийтэлж, "Үхэлтэй нүүр тулаад олны хандиваар арай гэж амьд үлдсэн хүмүүс сүнсээ худалдчихаад ирсэн байдгийг н.Учрал, н.Тэгшбаяр хоёрын жишээн дээр нүдээрээ харлаа. Хэнд ч хэрэггүй нууц төлөвлөгөө боловсруулж байгаад эх орноо зарсан, эх орноосоо урвасан, уран сурталчилсан, ураны хуулийг батлалцсан хэдэн мөнгөний боолуудыг амжиж хороочихоод бахархалтайгаар инээж үхнэ. Хэн үхэх ялтай вэ" гэх пост оруулсан байдаг.

Улмаар түүнийг төрийн өндөр албан тушаалтны биед халдахын завдсан гэх үндэслэлээр Тагнуулын байгууллагаас хойшлуулшгүйгээр цагдан хориод байгаа юм.