"ХЭН ЮУ ХИЙВ" сурвалжилга онцолж байна.
Сүхбаатар дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 19 дүгээр хорооны Шаргаморьт, Хандгайтын авто замын уулзварт цагдаагийн хяналтын постын барилгыг барилаа.
Тус барилга нь зоорьгүй нэг давхар бөгөөд оффис, уулзалт, ариун цэврийн болон дулааны узелийн өрөөтэй. Гадна талбайдаа ногоон байгууламж, эрчим хүчний хэмнэлттэй нарны зайн хураагуур бүхий гэрэлтүүлэг, автомашины зогсоол, явган хүний зам бүхий тохижилттой.
Энэхүү цагдаагийн хяналтын пост ашиглалтад орсноор зуслангийн бүсэд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, авто замыг байнгын хяналтад авах ач холбогдолтой юм.
Уг бүтээн байгуулалтын ажлыг “Ньюсиндкат” ХХК хийж гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллав.