Өнөөдөр дүүргийн ЗДТГ-ын дарга Ө.Энхбаяр, Цэргийн штабын дарга, хурандаа Б.Болдбаяр нар 2025 оны I ээлжээр хугацаат цэргийн албанд 11, 16 дугаар хорооноос татагдсан залуусын ар гэрийн төлөөллийг хүлээн авч уулзав.
Энэ үеэр дүүргийн Цэргийн штабаас цэргийн албанд татагдсан залуусынхаа ангиудтай байнгын холбоотой байж, жилдээ нэг хугацаат цэргийн алба хаагчдаа газар дээр нь очиж эргэн нөхцөл байдалтай танилцдаг. Тийм учраас иргэний цэргийн үүргээ биелүүлэн эр орноо батлан хамгаалах хариуцлагатай бөгөөд бахархам албанд хөвгүүдээ үдсэн аав, ээжүүдэд талархал илэрхийлээд дүүргийн Улаан загалмайн хорооноос ирүүлсэн хүнсний багцыг дээжээс хүлээлгэн өглөө.