“ХЭН ЮУ ХИЙВ” сурвалжилга Сүхбаатар дүүргийг онцолж байна.
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газарт нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүсгэдэг халдварт өвчний цар тахал, дэгдэлтийн үеийн салбар дундын хариу арга хэмжээ, хамтын ажиллагааг хүний эрхийн хандлагад нийцүүлэн үзүүлэх нь сэдвийн хүрээнд сургалт явагдаж байна.
Сургалтыг Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комисс, Халдварт Өвчин Судлалын Үндэсний төв, дүүргийн Онцгой комиссоос хамтран зохион байгуулж, Онцгой комиссын удирдах бүрэлдэхүүн, албан хаагчид оролцож байна.
Олон улсын туршлага, тохиолдол:Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал, ба хариу арга хэмжээ, хүний эрхэд суурилсан эрүүл мэндийн үйлчилгээ ба коронавируст халдвар цар тахлын үеийн хүний эрх, эрх чөлөөний сургамж, нийгмийн эрүүл ноцтой байдал, хариу арга хэмжээг зохион байгуулахад хүний эрхийг дээдлэх, хангах нь:дараагийн болзошгүй цар тахал, улаанбурхан өвчний дэгдэлт, хүний эрхэд нийцсэн шуурхай арга хэмжээ зэрэг сэдвийн хүрээнд эрдэмтэн, эмч, мэргэжилтнүүд илтгэл тавьж, дадлага хийлгэж байна.






