Сүхбаатар дүүрэг: ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

Post

НийтлэгчСэтгүүлч Г.НэргүйСэтгүүлч Г.Нэргүй

“ХЭН ЮУ ХИЙВ” сурвалжилга Сүхбаатар дүүргийг онцолж байна.


Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Хүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа.

Хурлаар Хүүхдийн зөвлөлийн 2025 оны төлөвлөгөөний биелэлтийн явц, хийж хэрэгжүүлж буй ажлын тайланг сонслоо. Зөвлөл энэ онд нийт 18 ажил хэрэгжүүлэхээр төлөвлөгөөнд тусгаснаас Хүүхдийн эрүүл мэндийн чиглэлийн ажлууд 98, хүүхдийн боловсролын чиглэлээр 66, хүүхдийн хөгжил, оролцоог дэмжсэн ажлууд 100, хүүхэд хамгааллын чиглэлийн ажлуудын биелэлт 98 хувьтай байна.

Тухайлбал, Хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хариуцсан нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ерөнхий боловсролын 34 сургуулийн 7880 сурагчдад нийт 182 удаагийн сургалтыг явуулснаар хүүхэд гэмт хэрэг зөрчилд холбогдох нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 48,8 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ.

 Мөн хүүхдийн авьяасыг дэмжин хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор Засаг даргын нэрэмжит Сүхбаатар лиг сагсан бөмбөг, волейболын аварга шалгаруулах тэмцээнийг 3 насны ангиллаар амжилттай зохион байгуулж 190 багийн 2600 сурагчдыг хамруулсан байна.

Хурлын төгсгөлд Дүүргийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн М.Алтангэрэл Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 01 дүгээр тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллахыг даалгалаа.