Сүхбаатар дүүрэг: ХОРИГЛОСОН БҮСЭЭС 130 ГАРУЙ АДУУ, МАЛ ГАРГАЛАА

Post

НийтлэгчСэтгүүлч Г.НэргүйСэтгүүлч Г.Нэргүй

"ХЭН ЮУ ХИЙВ" сурвалжилга Сүхбаатар дүүргийг онцолж байна.


Нийслэлийн Засаг даргын 2023 оны Хориглосон бүсээс мал гаргах А/35 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн хэмжээнд Мал гаргах нэгдсэн арга хэмжээг зохион байгууллаа.

Мал гаргах ажилд Сүхбаатар дүүргийн хороодын Засаг даргын Ажлын алба бүрэн бүрэлдэхүүнээр, Цагдаагийн газар, Онцгой байдлын хэлтсийн нийт 191 албан хаагч, 4 морьт эргүүл, 47 машинтай оролцож, Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргээс орж ирсэн 130 гаруй адуу, малыг хашиж, 4 иргэнд Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авлаа. Иймд мал бүхий иргэддээ анхааруулахад хориглосон бүсээс малаа гаргах, хариулга эзэнтэй байлгахад анхаарч, нийтийн эрх ашгийн төлөө хамтран ажиллахыг уриалж байна.