Сүхбаатар дүүрэг: ЗОРИЛТОТ БҮЛГИЙН 150 ГАРУЙ ӨРХӨД ЗӨВЛӨН ТУСЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЛЭЭ

Post

НийтлэгчСэтгүүлч Г.НэргүйСэтгүүлч Г.Нэргүй

"ХЭН ЮУ ХИЙВ" сурвалжилга Сүхбаатар дүүргийг онцолж байна.


Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамжаар Хүүхдийн аюулгүй байдлыг хангах, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх Ажлын хэсэг байгуулагдсан.
 
Ажлын хэсгийг дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг ахалж байгаа бөгөөд хороодын Хамтарсан баг, Хүүхэд гэр бүл хөгжил, хамгааллын хэлтэс, Боловсролын хэлтэс, Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэс, Онцгой байдлын хэлтсүүд хамтран хуваарийн дагуу хороодод ажиллаж байна.
 
Өнөөдрийн байдлаар Ажлын хэсгийн бүрэлдэхүүн 102, 108 утсанд давтамжтайгаар дуудлага ирдэг зорилтот бүлгийн 154 өрхийн 305 хүүхдийн орчны аюулгүй байдалд хяналт тавьж, мэргэжлийн байгууллагууд хүүхэд хамгааллын талаар зөвлөгөө мэдээлэл өглөө. Эцэг эх, асран хамгаалагчид та бүхэнд хүүхдийг ахуйн орчинд гэмтэж, бэртэх, осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дараах зөвлөмжийг хүргэж байна.
 
Гэр бүлийн орчинд “МИНИЙ ГЭР – АЮУЛГҮЙ ОРЧИН” үнэлгээг хийж, орчныхоо аюулгүй байдлыг шалгана уу.
 
Бага насны хүүхдийг гэрт нь харгалзах хүнгүйгээр цоожилж үлдээхгүй байх
Гарахдаа цахилгаан хэрэгслээ залгуураар нь салгаж, цахилгааны аюулгүй байдлаа хангах
Ахуйн хэрэглээний химийн бодис, эм, тариаг ил тавихгүй, хүүхдийн гар хүрэхгүй газар хадгалах
Өндрөөс унаж гэмтэхээс сэргийлж цонх, тагтад хамгаалалтын хаалт хийх
Зул, лаа, хүж зэргийг бүрэн унтрааж, галын аюулгүй байдлыг хангаарай.