"ХЭН ЮУ ХИЙВ" сурвалжилга Сүхбаатар дүүргийг онцолж байна.
Сүхбаатар дүүргийн Засаг дарга М.Алтангэрэл гэр хороолол бүхий хороодын Засаг дарга нартай шуурхай хуралдав.
Хурлаар нийслэлийн Засаг даргаас өгсөн чиглэлийн дагуу Агаар орчны бохирдолтой тэмцэх газраас ирүүлсэн үүрэг даалгаврын хүрээнд хороодын айл өрхийн түлшний картыг сэргээхэд шаардагдах иргэдийн оршин суугаа хаягийн мэдээлэл, тодорхойлолтыг иргэдэд хүндрэл учруулахгүй олгох ажлыг зохион байгуулах, шаардлагатай тохиолдолд алба хаагчдыг уртасгасан цагаар ажиллуулах, зарим шахмал түлшний борлуулалтын цэгүүдээр худалдаалагдаж буй мидлингийн чанар стандартын байдалд хяналт тавьж, иргэдийн сэтгэл ханамж, санал хүсэлтийг нэгтгэн Нийслэлийн шуурхай штабт хүргэж ажиллахыг даалгалаа.
Мөн дүүргийн Менежер Э.Чинзориг, Засаг даргын Тамгын газрын дарга Ө.Энхбаяр нар дүүргийн хэмжээнд өрнөж буй ажил үйлчилгээ, түүний гүйцэтгэл, чанарын талаар холбогдох мэдээллийг хүргэж, хороодын Засаг дарга нарын санал хүсэлтийг сонслоо.
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас Цагдаагийн газар, Онцгой байдлын хэлтэс, хороодын ЗДАА хамтран сайжруулсан шахмал түлшний борлуулалт, түүнд тавих хяналтыг эрчимжүүлэн угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээлэл хүргэх аяныг өнгөрсөн 7 хоногт эхлүүлэн ажиллаж байна.



