"ХЭН ЮУ ХИЙВ" сурвалжилга Сүхбаатар дүүргийг онцолж байна.
Сүхбаатар дүүргийн хэмжээнд улирлын томуу, томуу төст өвчний эсрэг дархлаажуулалтын вакцин 13390 хүн, тун хуваарилагдаж ирсэн. Дархлаажуулалтад 06 сартайгаас 6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, хүүхдийн байгууллагын багш, ажилтан, эрүүл мэндийн ажилтан, 65-аас дээш насны ахмад, архаг хууч өвчтэй иргэдийг хуваарийн дагуу хамруулж байна. 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар дархлаажуулалтад зорилтот бүлгийн 11,602 хүн хамрагдсан бол үргэлжлүүлэн иргэд, олон нийттэй харилцдаг албан хаагчдыг хамрууллаа.


