"ХЭН ЮУ ХИЙВ" сурвалжилга Сүхбаатар дүүргийг онцолж байна.
Нийслэлийн хэмжээнд 2025 оны II ээлжийн хугацаат цэргийн албаны цэрэг татлага маргааш эхлэхтэй холбогдуулан өнөөдөр Сүхбаатар дүүргийн Цэрэг татлагын товчоо хуралдлаа.
Уг хуралд цэрэг татлагын товчооны нийт бие бүрэлдэхүүн, хорооны Засаг дарга нар, эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүд Цагдаагийн газар, Замын цагдаагийн хэлтсийн алба хаагчид болон ажил хариуцсан мэргэжилтнүүд оролцов. Хурлын эхэнд Засаг даргын Тамгын газрын даргын тушаалыг танилцуулж, цэрэг татах үйл ажиллагааг холбогдох хууль, тогтоомжийн дагуу зохион байгуулах, нийгмийн хэв журмыг сахиулах, аливаа зөрчлөөс урьдчилан сэргийлэх, цэргийн албанд татагдсан иргэдийн эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд онцгой анхаарах, ар гэрт нь мэдээллийг тодорхой өгөх, үйл ажиллагаатай холбоотой дүн мэдээг тогтоосон хугацаанд нийслэлийн Цэрэг татлагын товчоонд хүргүүлж ажиллахыг даалгасан юм.
Дүүргийн Цэрэг татлагын товчоо Монгол 3 дугаар сургуульд байрлаж байна. Хугацаат цэргийн албаны зарлан дуудах мэдэгдэл авсан иргэд Цэрэг татлагын байранд очихдо,
• Иргэний үнэмлэх,
• Цэргийн үүрэгтний үнэмлэх,
• Мэргэжил эзэмшсэн бол мэргэжлийн үнэмлэх,
• Сургууль төгссөн бол диплом зэрэг бичиг баримтыг биедээ авч очих шаардлагатай.




