Сүхбаатарчууд 6500 ширхэг мод тарина

Post

НийтлэгчСэтгүүлч Г.НэргүйСэтгүүлч Г.Нэргүй

Агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулж, эрүүл амьдрах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилтын хүрээнд бид хавар, намартаа мод тарьдаг.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас хаврын мод тарих ажлаа эхлүүлэн нээлтээ хийлээ.

Нээлтэд Сүхбаатар дүүргийн Засаг дарга М.Алтангэрэл, Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг, Засаг даргын Тамгын газрын дарга Ө.Энхбаяр болон хэлтэс, нэгжийн дарга, мэргэжилтнүүд, 1-20 дугаар хорооны ЗДАА, Сүхбаатар дэвшил ОНӨААТҮГ, Сүхбаатар дэвшил менежмент ААТҮГ, цэрэг-спортын Дөл тэмцээнд оролцох Монгол 3 дугаар сургуулийн Алтан-од багийн багш, сурагчид оролцлоо.

Энэ удаа шинээр ашиглалтад орсон ЕБ-ын 166 дугаар сургуулийн хашаанд 250 ширхэг мод тарьсан бөгөөд дүүргийн хэмжээнд нийтдээ 6500 ширхэг нарс, гацуур, хайлаас, шар хуайс, голт бор тарихаар зохион байгуулж, хороодын ЗДАА-нд модны суулгацыг хүлээлгэн өглөө. Засаг дарга М.Алтангэрэл нээлтийн үеэр “Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбум мод үндэсний хөдөлгөөний "Ногоон байгууламж, өрхийн жимс, жимсгэнийн тариалалтыг нэмэгдүүлэх замаар агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулж, эрүүл амьдрах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх” зорилтын хүрээнд бид хавар, намартаа мод тарьдаг.

Тарихын зэрэгцээ тордож, ургуулах нь хамгаас чухал" гэдгийг онцлоод цаашдын арчлалт, хамгаалалтыг эзэнжүүлж ажиллахыг даалгалаа.