“Олон улсын Таеквон-догийн дэлхийн аварга” шалгаруулах тэмцээний аваргууд эх орондоо иржээ

Цаг үе

2025-10-16

Post

НийтлэгчСэтгүүлч Г.НэргүйСэтгүүлч Г.Нэргүй


Итали улсын Есоло хотод энэ оны 10 дугаар сарын 03-наас 12-ны өдрүүдэд “Олон улсын Таеквон-догийн дэлхийн аварга” шалгаруулах 23 дахь удаагийн тэмцээн амжилттай зохион байгуулагдсан байна.

Тэмцээнд Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт-Аюулгүй байдлын газрын ахлах байцаагч, цагдаагийн ахмад Н.Энхнаран Sparring 62kg Silver, Team sparing, Team patern-3 алт, Завхан аймгийн цагдаагийн газрын ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад С.Будхүү Sparring 72kg Silver-1 алт, Тусгай ажиллагааны газрын бүлгийн цагдаа, цагдаагийн тэргүүн ахлагч Г.Амаржаргал Sparring +92kg Silver-1 алт, тус тус “Тэргүүн байр”-т шалгарч, дэлхийн аварга болсон аж.

“Олон улсын Таеквон-догийн дэлхийн аварга” шалгаруулах тэмцээнд 84 орны 1200 гаруй тамирчид өрсөлдөж, Монгол Улс багийн дүнгээр 10-р байрт шалгарсан байна.