Эмч, эмнэлгийн ажилтнууд шударга хөдөлмөрийн үнэлэмжийн төлөө 2026 оны төсвийг эргүүлэн татахыг шаардаж, суултаа эхлүүллээ
Өнөөдөр эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнууд цалин хөлсөө нэмэгдүүлэх, салбарт үүсээд буй гажуудсан тогтолцоог засах, шударга үнэлэмж тогтоохыг шаардан суулт зарлаж байгаагаа мэдэгдсэн.
Тэд шаардлагаа мэдэгдэж, хэвлэлийн бага хурал хийсний дараа Сүхбаатарын талбайд хугацаагүй суулт эхлүүлээд байна.
Суултад оролцогсдын тоо нэмэгдэж, нийслэл төдийгүй хөдөө орон нутгийн иргэд ч эмч, багш нарын тэмцлийг зөв, шударга шаардлага хэмээн үзэж, дэмжиж буйгаа илэрхийлсээр байна.
Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо нь энэ тэмцлийг хууль, арга зүйн хүрээнд бүрэн дэмжиж, ажилчдынхаа эрх ашгийг хамгаалахын төлөө хамтран ажиллаж байна.
Ажилчин, эмч, багш нарын дуу хоолойг үл сонсох төрийн бодлого бол ирээдүйд учрах хамгийн том хохирол юм.


