Эрхэм энэрэх, сувилахуйн шилдгүүд энэ өдөр салбарын болон дүүргийн Засаг даргын нэрэмжит шагнал хүртлээ.
Олон улсын Сувилагчдын өдрийг тохиолдуулан Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Сүхбаатар эрүүл мэндийн төв хамтран “Сувилагч, эх баригч, тусгай мэргэжилтнээ сонсъё-хамтдаа хөгжье” баярын хурал зохион байгууллаа.
Баярын хуралд Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг, Сүхбаатар эрүүл мэндийн төвийн даргын албан үүргийг хавсран гүйцэтгэгч Б.Баярмаа болон эмч, сувилагчид оролцлоо.
Өнөөдрийн байдлаар Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг, Өрхийн эрүүл мэндийн төвд нийтдээ 258 сувилагч, бага эмч, эх баригч, тусгай мэргэжилтэн ажиллаж байна. ДЭМБ-аас баталж гаргасан Сувилахуй, эх барихуйг хөгжүүлэх дэлхийн стратеги (2021-2025) чиглэлд нийцүүлэн сувилахуйн салбарт хөрөнгө оруулах, сувилагч мэргэжлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, хүний нөөцийг зохистой хуваарилж, ажлын байранд тогтвортой ажиллуулах, сувилагчийн боловсрол, манлайлах ур чадварыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байгааг удирдлагууд хэлсэн үгэндээ онцоллоо. Эрхэм энэрэх, сувилахуйн шилдгүүд энэ өдөр салбарын болон дүүргийн Засаг даргын нэрэмжит шагнал хүртлээ.