Сүхбаатар дүүрэг: 2025 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ

Post

НийтлэгчСэтгүүлч Г.НэргүйСэтгүүлч Г.Нэргүй


Өнөөдөр нийслэлийн хэмжээнд 2025 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ. Сүхбаатар дүүргийн Цэрэг татлагын товчоо Монгол 3 дугаар сургууль дээр байрлан ажиллаж байна.

Цэрэг татлагын үйл ажиллагааг нээж дүүргийн Засаг даргын Тамгын гзарын дарга Ө.Энхбаяр нээж хэлсэн үгэндээ "Монгол Улсын үндсэн хуулиар хүлээсэн иргэний журамт үүргээ биелүүлэн хугацаат цэргийн албанд татагдахаар ирсэн залуустаа талархал илэрхийлье.

Цэргийн алба гэдэг эр хүн бүрийн бахархал төдийгүй бие бялдрын болон хүмүүжлийн хувьд хамгийн чухал төлөвшлийг олгодог салбар байдаг" гэлээ. Цэрэг татлага энэ сарын 4 нийг хүртэл болно.