"ХЭН ЮУ ХИЙВ" сурвалжилга Сүхбаатар дүүргийг онцолж байна.
Эрүүл мэндийн сайдын 2025 оны А/334 тушаалын дагуу томуугийн эсрэг дархлаажуулалт эхлээд 10 хоног болж байна.
Сүхбаатар дүүргийн 16 өрхийн эрүүл мэндийн төв, сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад түр цэг байрлан зорилтот бүлгийн иргэдийг хамруулан ажиллаж байна. Үүнд:
-6 сартайгаас 6 хүртэлх насны хүүхдүүд
-65-аас дээш насны ахмадууд
-Архаг хууч өвчтэй хүмүүс
-Эрүүл мэндийн байгууллагын эмч, ажилчид
-14–36 долоо хоногтой жирэмсэн эмэгтэйчүүд
-Хүүхдийн байгууллагын багш нар.




