Хахууль авсан хэрэгт ЭХЯ-ны хэлтсийн даргыг шалгаж эхэллээ

Цаг үе

2025-09-16

Post

НийтлэгчСэтгүүлч Г.НэргүйСэтгүүлч Г.Нэргүй


Эрчим хүчний яам (ЭХЯ)-нд өнгөрсөн пүрэв гарагт ЭЦА-наас нэгжлэг хийж, Дулааны хэлтсийн дарга С.Цэрэнжамцыг  албан тушаалаа урвуулсан, хээл хахууль авсан хэрэгт шалгаж эхэллээ.

Түүнийг цахилгаан станцын барилга байгууламжийг хүлээн авах Улсын комисст ажиллахдаа бусдад давуу байдал олгож, их хэмжээний хахууль авсан байж болзошгүй хэрэгт буруутгаж байгаа аж.

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт “Энергосервис монтаж” ХХК 26.9 тэрбум төгрөгийн өртгөөр Дулааны цахилгаан станц барих тендерт шалгарч, улмаар ажлаа бүрэн гүйцэд хийгээгүй ч Улсын комисст хүлээлгэж өгөхөөр ажиллуулсан юм байна. Энэ үедээ тус компанийнхан ЭХЯ-ны дээрх хэлтсийн дарга С.Цэрэнжамц, “ДЦС-3” ТӨХК-ийн инженер, “ДЦС-4” ТӨХК-ийн хяналтын инженер В.Ганзориг, Өмнөговь аймгийн Ханбогд сумын ИТХ-ын төлөөлөгч, МАН-ын гишүүн Ц.Сайхандэлгэр зэрэг албан тушаалтанд хахууль өгсөн хэрэгт холбогджээ.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар хэрэгт холбогдогчдын нэг нь “Энергосервис монтаж” ХХК-ийнхнаас авсан хахуулийн мөнгөөрөө “Лексус-600” загварын автомашин авсныг битүүмжлээд буй аж.