16 настай охиныг ОНЦ ХЭРЦГИЙГЭЭР ХӨНӨӨЖ, ХАЖУУД НЬ ЦАЙ УУГААД ЗУРГАА ДАРУУЛСАН ЭТГЭЭДҮҮДИЙГ энэ сарын 17-ны өдөр шүүнэ.
Тодруулбал Хан-Уул, Сонгинохайрхан, Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд ирэх лхагва гариг буюу есдүгээр сарын 17-нд олныг цочирдуулсан хоёр хэргийг дараалж шүүхээр товложээ.
Өнгөрсөн зургадугаар сард Жем молл худалдааны төвд эхнэрээ 23 удаа хутгалж, хөнөөсөн харамсалтай хэрэг гарсан. Уг хэргийг тус шүүх өглөө 09:00 цагт товлосон бол 16:00 цагт хоёр эмэгтэйг хөнөөж, ханын шүүгээ, чемоданд нууж олон хоног болсон гэх хэрэгтнүүдэд холбогдох хэргийг шүүх гэж байна.
16 настай охиныг хөнөөж, цогцсыг ханын шүүгээ болон чемоданд нуусан гэх онц ноцтой хэрэгт Ц.Дагвадорж, Х.Энхсайхан нарыг татаж,
Ц.Дагвадоржид:
Эрүүгийн хуулийн
13.2-2.2 хүн хулгайлах
10.1-2.6 хүнийг алах
17.3-1 хүн хулгайлах
17.8-1 хүн хулгайлах
26.10-2
Х.Энхсайханд:
Эрүүгийн хуулийн
17.1-3.1 хүн хулгайлах
12.5-1 бэлгийн хүчирхийлэл
10.1-2.1 хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж алах
10.1-2.7 -д зааснаар яллажээ.
Хэрэгтнүүд олон тооны өмгөөлөгч авсан талаар 16 настай талийгаач охины ээж олон нийтийн сүлжээнд бичжээ.
Тэрээр “Миний эсрэг 9 өмгөөлөгч орно гэнэ!!!
Би одоо ил болно. Намайг бүү хориорой. Энэ хүртэл намайг ойлгож байсан бүхий л хүмүүст баярлалаа. Үрийнхээ хойноос шаналах эхийн сэтгэл надаар дуусаг. Яалаа гэж миний алгын чинээ үрийг энэ хоёр…Надад та нарын тусламж хэрэгтэй байна” гэжээ.


