Сүхбаатар дүүрэг: АВТО ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧ ИРГЭН, АЖ АХУЙ НЭГЖҮҮДЭД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Post

НийтлэгчСэтгүүлч Г.НэргүйСэтгүүлч Г.Нэргүй

"ХЭН ЮУ ХИЙВ" сурвалжилга Сүхбаатар дүүргийг онцолж байна.


Сүхбаатар дүүрэгт авто завсарын болон худалдаа, үйлчилгээ эрхлэгч 150 гаруй байгууллага үйл ажиллагаа явуулж байна.

Эдгээр иргэн, аж ахуй нэгжүүдэд нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газраас авто тээврийн тухай хууль, тогтоомж, мөрдөгдөж буй дүрэм, журам, стандартын талаар мэдлэг олгох сургалтыг зохион байгуулав. Сургалтаар авто засвар, үйлчилгээ эрхлэгч нь ажлын байранд тавигдах хөдөлмөрийн аюулгүй байдал, үйл ажиллагааны стандарт, хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх болон угаалга хийхдээ усаа дахин ашиглах, галын аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль, журмын талаар танилцуулга хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.