"ХЭН ЮУ ХИЙВ" сурвалжилга Сүхбаатар дүүргийг онцолж байна.
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар Улаан загалмайн хороотой хамтран өнөөдөр 12, 14, 15, 19 дүгээр хорооны дөрвөн иргэнд өргөө цагаан гэр олголоо.
Эдгээр гэрийг олгохдоо үерт өртсөн, айлын гэр түрээслэн амьдардаг, зорилтот бүлэг зэрэг холбогдох хууль тогтоомжийн дагуу нөхцөл байдлын үнэлгээ хийж тэдний ирүүлсэн хүсэлтийг үндэслэн ийнхүү дэмжлэг үзүүлэв. Тэдний дунд нэгэн цагт улс эх орныхоо хөгжлийн төлөө хөдөлмөрлөж байсан өндөр настан, цэцэрлэгийн багш, үйлчилгээний ажилтан гэх мэт хүмүүс байгаа юм.