Сүхбаатар дүүрэг: Золбин нохой, муурны тоог бууруулах нэгдсэн арга хэмжээг зохион байгуулна

Post

НийтлэгчСэтгүүлч Г.НэргүйСэтгүүлч Г.Нэргүй

“ХЭН ЮУ ХИЙВ” сурвалжилга Сүхбаатар дүүргийг онцолж байна.


Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор маргааш нийслэлийн хэмжээнд эзэнгүй нохой, муурны тоог бууруулах нэгдсэн арга хэмжээг зохион байгуулна.

Өнөөдөр дүүргийн менежер Э.Чинзориг 1-20 дугаар хорооны Засаг дарга нар болон холбогдох хэлтэс, албадад нийслэлийн Засаг даргын А/1147 тоот захирамжийг танилцуулж, зохион байгуулалтын хуваарь, аюулгүй байдлыг ханган мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжөөр ажиллах чиглэлийг өглөө. Мөн хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаа тул иргэд та бүхэн нохойгоо байнга уяатай байлгаж, бусдын аюулгүй байдлыг хангана уу.