Сүхбаатар дүүрэг: ОНЦГОЙ КОМИССЫН ХУРАЛ БОЛОВ

Post

НийтлэгчСэтгүүлч Г.НэргүйСэтгүүлч Г.Нэргүй

“ХЭН ЮУ ХИЙВ” сурвалжилга Сүхбаатар дүүргийг онцолж байна.


Өнөөдөр дүүргийн Онцгой комиссын ээлжит хурал боллоо. Хурлаар өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд орсон усархаг аадар борооны үеэр Шуурхай штабаас 1-20 дугаар хороонд авч хэрэгжүүлсэн хариу арга хэмжээний талаарх мэдээллийг сонсож, цаашид нийтийн эзэмшлийн гудамж, талбайд тогтсон ус, бохирыг соруулахад шаардлагатай техник, тоног төхөөрөмжийн судалгааг хийхийг холбогдох хэлтэст даалгав.

Мөн үерийн эрсдэлтэй бүсэд байгаа айл, өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг Газар зохион байгуулалтын алба, Онцгой байдлын хэлтэст, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, гэр болон байшингийн дулаан алдагдлыг бууруулах чиглэлээр иргэдэд мэдээлэл, зөвлөмж хүргэх, дүүргийн хэмжээнд баригдаж байгаа барилгуудын ус зайлуулах шугам, хоолойд мэргэжлийн байгууллагуудтай хамтран нэгдсэн үзлэг, шалгалт зохион байгуулахыг тус тус үүрэг болголоо.