Байр, байшингаа зарахад төлж буй 2%-ийн татвар бол төрийн дээрэм, луйвар!
Яагаад гэж үү?
Бизнес хийгээд олсон ашгаасаа ААНОАТ, НӨАТ зэрэг татваруудаа төлчихсөн, цалингаасаа ХХОАТ төлчихсөн мөнгөөр авсан байр байшин юм.
Ямар ч орлого олоогүй, зүгээр л хөрөнгөнийхөө хэлбэрийг л солиход татвар авна гэдэг байж болшгүй асуудал.
Энэ бол татварын давхардал. Харин байшин, үл хөдлөх зардаг хүмүүс, ААН-ийн хувьд наймаа хийж байгаа учраас зохих ёсны татвар төлөх нь зүйд нийцнэ.
Тэгэхээр бид чинь төрд гарсан хулгайчдаа тансаглуулах гэж шулуулж байгаа хэрэг, номхон ард аа.