Гүрж Улсын Батуми хотод зургаадугаар сарын 22-оос долоодугаар сарын 2-ны хооронд зохиогдсон 12 хүртэлх насны өсвөрийн шатарчдын “Дэлхийн цом”-ын аварга шалгаруулах тэмцээнд Монголын баг амжилттай оролцож охидын ангилалд И.Цэлмүүн хүрэл медаль хүртлээ.
Түүний дасгалжуулагчаар Э.Энхнар ажилласан байна.
Тэрбээр Монгол Улсын 4 удаагийн аварга шатарчин юм.
12 хүртэл насны өсвөрийн шатарчдын “Дэлхийн цом”-ын аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын дөрвөн тамирчин оролцжээ.