Эхнэрээ 2 минутын турш 38 удаа хутгалж хөнөөжээ

Цаг үе

2025-07-02

Post

НийтлэгчСэтгүүлч Г.НэргүйСэтгүүлч Г.Нэргүй


Зохиолч Б.Шүүдэрцэцэг: Энэ этгээд эхнэрээ 2 минутын турш 38 удаа хутгалсан байна. Дөнгөж ажил цугларах үеэр хэрэг хэдхэн хормын дотор өрнөж гартаа хутгатай хүнийг салгах тусламж үзүүлэх хооронд хэдийнээ бүсгүй амиа алджээ.

Ийм хэрэг өмнө нь ч 10-аад жилийн өмнө болж байсан шүү.

Мөн л хүчирхийлэгч нөхрөөсөө салах өргөдлөө шүүхэд өгөөд байсан бүсгүй байнгын заналхийлэлд байж. Ажлынхан нь ээлжээр гэрт нь хүргэж өгч, өглөө гэрээр нь дайрч авах зэргээр хүчирхийлэгчээс хамгаалж байжээ. Гэтэл шүүх хурал болох өдөр бүсгүйг ажлын газрынх нь гадаа отож байгаад олны нүдэн дээр хутгаар сийчиж хөнөөсөн байдаг.

Ийм онц аюултай хүчирхийлэгдчээс хохирогчийг хамгаалах журам, тогтолцоогоо сайжруулахгүй байсаар 10 жил өнгөрч дараагийн хохирогч яг тийм байдлаар амиа алджээ!

Хохирогчийг хамгаалах Тахарын албаа татан буулгасан.

2016 онд шинэчлэн баталсан Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулиа хэрэгжүүлэх алхам огт хийгээгүй юу хүлээж сууна вэ?

Хууль зүйн сайд, Хүн ам, гэр бүл, нийгмийн халамжийн сайд, ЦЕГ иргэдээ хүчирхийллээс хамгаалаач ээ!