Даншиг наадамд түрүүлж үзүүрлэсэн бөхчүүдийн бай шагналыг гардууллаа

Цаг үе

2025-06-29

Post

НийтлэгчСэтгүүлч Г.НэргүйСэтгүүлч Г.Нэргүй


Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр "Хүрээ цам-Даншиг наадам 2025" шашин, соёлын наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдэд бай шагнал олгох ёслол Хүй долоон худагт боллоо. Уг наадамд Монгол Улсын начин Дэлгэрсайханы Амарсайхан түрүүлж, Монгол Улсын гарьд Батнасангийн Гончигдамба үзүүрлэв.