Г. Ариунбуян: “Доргон толгой”-д гарсан ойн түймрийн газар дээр ажиллаж байна

Цаг үе

2025-06-27

Post

НийтлэгчСэтгүүлч Г.НэргүйСэтгүүлч Г.Нэргүй


ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г. Ариунбуян Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын “Доргон толгой”-д гарсан ойн түймрийн газар дээр ажиллаж, удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллаж байна.

Түймрийн голомтод

• Онцгой байдлын алба: 431 алба хаагч, 33 автомашин

• Хил хамгаалах байгууллага: 14 алба хаагч, 2 автомашин

• Цагдаагийн байгууллага: 10 алба хаагч, 1 автомашин

• Орон нутгийн мэргэжлийн анги: 323 хүн, 71 автомашин

Нийт: 778 хүн, 106 автомашинтайгаар үүрэг гүйцэтгэж байна.

Улсын хэмжээнд өнөөдөр /2025.06.27/ 22:00 цагийн байдлаар нийт 13 түймрийн дуудлагатай байгаагаа Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Булган аймгийн Бугат, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын “Хоорондын ам”, “Нингаа эх”, Алтанбулаг сумын “Гурван цагаан толгой”, “Орос даваа” гэх газруудад гарсан 6 ой, хээрийн гал түймрийг цурамд оруулжээ.

Харин Хэнтий аймгийн Батширээт, Сэлэнгэ аймгийн Ерөө, Хүдэр, Алтанбулаг сумдад гарсан 7 ой, хээрийн түймрийг унтраах ажиллагаа үргэлжилж байна.