10 дугаар хороололд 370 авто машины ил зогсоол барина

Post

НийтлэгчСэтгүүлч Г.НэргүйСэтгүүлч Г.Нэргүй


Тус байршилд зам дагуу буюу “on street” зогсоолыг хийхээр зураг төсөл гаргаад байна. Өнөөдрийн байдлаар 10 дугаар хорооллын замын урд хэсэг нь том талбайтай хэдий ч эмх цэгцгүй автомашины зогсоол гэдгийг нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр хэллээ.

Иймээс төлөвлөгдсөн зураг дээр бага зэргийн өөрчлөлт оруулж, явган хүний зам, дугуйн зам болон ногоон байгууламжийг нэмж төлөвлөснөөр “иж бүрэн гудамж” болгон тохижуулна.

"Нийслэлийн мэдээ"