УИХ-ын гишүүн С.Цэнгүүн "Дулааны шийдлүүдийг хүн амын нягтаршилтай уялдуулж гаргах нь оновчтой. Хотын төв зэрэг хүн ам шигүү суурьшсан газруудад дулааны нэгдсэн сүлжээгээр, хаус хороолол, гэр хороололд тархмал эх үүсвэрээр шийдэх нь эдийн засгийн илүү үр өгөөжтэй" гэв.