Сүхбаатар дүүрэг: Сэлбэ голын үерийн хамгаалалтын далангийн ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна

Post

НийтлэгчСэтгүүлч Г.НэргүйСэтгүүлч Г.Нэргүй

"ХЭН ЮУ ХИЙВ" сурвалжилга Сүхбаатар дүүргийг онцолж байна.


Одоогоос хоёр жилийн өмнө Сэлбэ гол үерлэж, тухайн орчмын айлууд хүнд нөхцөлд амьдарч байсан. Ойрын жилүүдэд тэр жилийн үертэй харьцуулахад 5-7 дахин их хэмжээний үер буух магадлалтайг мэргэжилтнүүд судалсан.

Тиймээс хамгийн эрсдэлтэй байршил болох Сэлбэ голын Натурын орчимд 1.4 км урт түшиц хана бүхий тэгш өнцөгт үерийн байгууламжийг барьж эхэлсэн билээ. Өнөөдрийн байдлаар үерийн хамгаалалтын далангийн ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна.