Эр хүн асгартал уйлахыг үзэв
Эрдэмт морьд идэш болсныг сонсов
Эрэмгий зүрх эмтрэхийг харав
Энгэр нэвт харуусал харвав.
Б.Болдбаатараа босно шүү, босно. Түмэн олон чинь дэмжинэ, түүхийн цуурай өргөнө. Эрдэнэт хүлгээ алдах өдөр байхад эвлэж нийлээд сүрэгтэй болно.
Адуу үүрсэхэд сэрдэг хийморь, ардаараа түшихэд өндийдөг заяа!