МАН-ын Удирдах зөвлөлөөс 100%-ийн саналаар Г.Занданшатарыг дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ.
Энэ талаар МАН-ын УЗ-ийн гишүүн Ч.Хүрэлбаатар, "Эдийн засгийн амаргүй цаг үе, МАН-ынхаа даргыг огцруулсан байгаа энэ үед МАН-ынхаа эв нэгдлийг хангаад явах хүнийг нэр дэвшүүлэх нь зүйтэй гэж үзээд, урьд нь УИХ-ын даргаар ажиллаж байсан Г.Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр 100 хувийн саналаар дэмжлээ" гэв.
Одоо намын Бага хурлаар хэлэлцээд, санал хураах юм.